Тайландын Вант Улс, Бангкок хот
Олон улсын өвчтөнүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч
Зүүн Өмнөд Азийн тэргүүлэгч байгууллага юм.
Бумрунград Олон Улсын Эмнэлэг нь Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотын төвд байрлах ба нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон чиглэлээр үзүүлдэг. 1980 онд байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр 1200 гаруй эмч, шүдний эмч, 900 гаруй сувилагчтай, 27 гаруй нарийн мэргэжлийн төв болон 580 өвчтөн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай Зүүн Өмнөд Азийн хамгийн том хувийн эмнэлэг болсон. Анагаах ухааны дэвшилтэт технологи дээр үндэслэсэн нэг цэгийн оношлогоо, эмчилгээг санал болгодог.
Бумрунград эмнэлэг нь Ази тивээс
олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаар итгэмжлэгдсэн анхны хувийн эмнэлэг юм. Мөн АНУ-аас гадна ‘’Эрүүл мэндийн жуулчлал’’-аар дэлхийд тэргүүлэгч нэр хүнд бүхий эмнэлэг бөгөөд жилд хагас сая гаруй олон улсын өвчтөнүүдийг хүлээн авч үйлчилдэг. Өвчтөнүүдийнхээ тусгай хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үйлчлэх олон улсын зохицуулах албатай. Англи хэлийг өргөн хэрэглэхээс гадна Амхар, Араб, Бахас, Бенгаль, Бирм, Камбож, Франц, Герман, Солонгос, Хятад Мандарин, Монгол, Вьетнам, Япон хэлний 150 гаруй орчуулагч нар эмнэлгийн орчинд орчуулга хийж үйлчилдэг.
ИНДЕКС
- “ЯЛГАГДАХУЙЦ” ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГ
- ДЭЛХИЙН ТҮВШНИЙ АНАГААХ УХААН
- ОЛОН УЛСЫН ӨВЧТӨНҮҮДЭД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ
- ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ
- АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
- ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ
- ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН БАЙР
- ОНГОЦНЫ БУУДЛААС УГТАХ, ЗОЧИД БУУДАЛ ЗАХИАЛАХ
- ХООЛ, УНДНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
- БУСАД УЛСУУД ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
- ХОЛБОО БАРИХ
“ЯЛГАГДАХУЙЦ” ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГ
Та ирсэн мөчөөсөө эхлэн Бумрунград нь цорын ганц өвөрмөц эмнэлэг болохыг мэдрэх болно. Үйлчлүүлэгч хүлээн авах үйлчилгээний хэлтэс, нарийн зохион байгуулалт бүхий амбулаторийн тасаг, хэвтэн эмчлүүлэгчдийн өрөө, эмнэлэг дэхь ресторан зэргээс харахад л эмнэлгээс илүүтэй таван одтой зочид буудалд буй мэт мэдрэмжийг төрүүлэхээр зохион байгуулагдсан.
ДЭЛХИЙН ТҮВШНИЙ АНАГААХ УХААН
Бумрунград Олон Улсын Эмнэлэг нь 2002 онд Ази тивээс анх удаа
АНУ-ын магадлан итгэмжлэх “Joint Commission International” байгууллагаар итгэмжлэгдсэн бөгөөд 2005, 2008, 2011 болон 2014. онуудад дахин итгэмжлэгдсэн. Мөн АНУ-ын JCI байгууллагын ‘’Өвчний тусламж, үйлчилгээний итгэмжлэл’’-ийг 2 хөтөлбөрөөрөө хангасан анхны гадаадын эмнэлэг юм. (Тархины цус харвалт болон зүрхний шигдээсийн үеийн тусламж, үйлчилгээний хөтөлбөр).
Мөн түүнчлэн Ази тив дэх яаралтай тусламж үйлчилгээний томоохон төв юм. Анагаах ухааны бүх салбар чиглэлэлээр мэргэжиж, нарийн мэргэшсэн 1200 гаруй эмч нар ажилладагаас ихэнх нь гадаадад суралцан, дадлагажиж, эмчлэх эрхийн гэрчилгээ авсан. Үүнээс гадна эмчилгээ, үйлчилгээ, мэргэжлийн ур чадварын өндөр шаардлагыг хангах үүднээс дотооддоо нарийн шалгаруулалтанд орсон байдаг. Бүх эмч нар Тай болон Англи хэлээр ярих чадвартайгаас гадна бусад нэмэлт хэлээр ярих чадвартай эмч нар бий. Эмч нарын танилцуулга, ажлын хуваарьтай танилцах
бол Энд дарна уу.
Эсвэл энд дарснаар бид танд эмч сонгох болон эмчид үзүүлэх цаг товлоход туслах боломжтой.
ОЛОН УЛСЫН ӨВЧТӨНҮҮДЭД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ
Эмнэлгийн зохицуулалтын алба (ЭЗА) нь эмч, сувилагч, зохицуулалтын ажилтан зэрэг 100 гаруй ажилтантай. Тус хамт олон нь дотоодын болон олон улсын өвчтөнүүдэд эмнэлэгт ирэхээс өмнө явуулсан эрүүл мэндийн дүгнэлтэн дээр үндэслэн хийгдэх боломжтой оношлогоо, эмчилгээний талаар урьдчилан хариу өгөх; өвчтөнг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах; өвчтөний хүсэлтийн дагуу эмнэлгийн дүгнэлт бичих; өвчтөнүүдийн санал хүсэлтийг хүлээн авах зэрэг үйлчилгээг улс, үндэстний соёлын ялгаанд нийцүүлэн үзүүлдэг. ЭЗА-ны эмч нар өвчтөнүүдэд биеийн байдал, эмчилгээний талаар мэдээлэл өгөхөд туслах, сувилагч нар эмнэлгийн үйлчилгээний салшгүй нэг хэсэг болж, харин зохицуулалтын ажилтнууд түргэн шуурхай үйлчилгээгээр хангах үүрэгтэйгээр тус бүр ажилладаг.
Бид жил бүр олон улсын мянга мянган өвчтөнүүдийнхээ дунд эмнэлгийн үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгаа явуулдаг. Сэтгэл ханамжийн дундаж АНУ-ын эмнэлгүүдийх 67% байдагтай харьцуулахад манай эмнэлгийх 87% байна.
ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ
Бумрунград эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний зардал АНУ болон Европын эмнэлгүүдтэй харьцуулахад 50-70% хямд байдаг. Бид төлбөр төлөгч гуравдагч байгууллагууд өвчтөний төлбөр барагдуулахыг хүлээн зөвшөөрдөг. Олон улсын 60 гаруй эрүүл мэндийн даатгалын компани болон яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтарч ажилладаг. Үүнээс гадна эмчийн төлбөр, эмнэлгийн өрөө болон хоолны зардлыг багтаасан өрсөлдөөнт үнийн багцтай.
Эмчилгээ, үйлчилгээний үнийн саналаа олон нийтэд нээлттэй байлгадаг. Та
БОДИТ ҮНЭ гэсэн линкнээс хамгийн түгээмэл хийгддэг 45 төрлийн эмчилгээний зардлыг харах боломжтой. Тухайн үнийг өвчтөний төлсөн бодит зардал дээр тулгуурлаж гаргасан.
Та эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд удаан хугацаанд хүлээх шаардлагагүй. Өндөр хүчин чадал, нарийн төлөвлөгдсөн системтэйгээс гадна эмнэлгийн бүх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж чадсан тул өөрт хэрэгцээтэй халамж үйлчилгээг нэн даруй авах боломжтой.
АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭэ
Эрүүл мэндийн орчин үеийн тусламж үйлчилгээг Бумрунград Олон Улсын эмнэлэг ая тухтай, таатай орчинд санал болгодог. Өдөрт 6000 гаруй өвчтөн хүлээн авч үйлчлэх хүчин чадал бүхий Зүүн Өмнөд Азийн хамгийн том хувийн эмнэлэг юм. Бүрэн тоноглогдсон 270 гаруй үзлэгийн өрөө, 27 гаруй нарийн мэргэжлийн төвүүдтэй.
Нарийн мэргэжлийн төв ба хөтөлбөрүүд
ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ
Олон улсын стандартыг хангасан багаж тоног төхөөрөмж, лабораториор бүрэн хангагдсан сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээний төвдөө нарийвчилсан оношлогоог түргэн хугацаанд хийж гүйцэтгэдэг. Бидний үйчилгээнээс дурдвал:
ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН БАЙР
Бумрунград эмнэлэг нь бүх төрлийн хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Эмчлүүлэгчийн өрөө нь өвчтөний аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангасан. Өрөө тус бүр агааржуулалтын систем, өргөн сонголт бүхий кабелийн сувагтай телевизор, сувилагч дуудах бүрэн автомат систем, тусгай удирдлагатай өвчтөний ор, ариун цэврийн өрөөтэй. Стандарт болон люкс өрөөнд хөргөгч, богино долгионы зуух, хоолны ширээ байршуулан маш тохилог байдлаар; харин VIP өрөөгөө зочид буудлын тансаг өрөөний адилаар тохижуулсан. Утасгүй интернет хэрэглэх, зөөврийн компьютер түрээслэх боломжтой.
- Хэвтүүлэн эмчлэх 580 ортойгоос:
- Насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг
- Зүрхний эрчимт эмчилгээний тасаг
- Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг
- Нярайн эрчимт эмчилгээний тасаг тус бүр 5 ортой.
- Олон төрлийн үнэгүй суваг, кино болон эмнэлгийн талаарх мэдээлэл авах телевизортой. Мөн зөөврийн компьютер түрээслэн, утасгүй интернет хэрэглэх боломжтой.
ОНГОЦНЫ БУУДЛААС УГТАХ, ЗОЧИД БУУДАЛ ЗАХИАЛАХ
Бумрунград эмнэлэг Бангкок хотын худалдаа арилжааны дүүргийн төв хэсэгт байрладаг ба томоохон зочид буудал, худалдааны төв, цахилгаан галт тэрэг, хурдны замтай ойрхон.
Бид танд Бангкок хотын Суварнабуми олон улсын нисэх онгоцны буудлаас угтан авах үйлчилгээ үзүүлэх боломжтой. Бумрунград эмнэлгийн нисэх онгоцны буудал дээрх оффис зорчин ирэгчдийн танхимын С гарах хаалганы ойролцоо байрладаг. Тус оффисийн ажилтан та бүхэнд тээвэр болон бусад шаардлатай зүйлсд туслахдаа таатай байх болно.
- Олон улсын өвчтөний хоолны үйлчилгээ – Бид Япон, Тайланд, Хятад, Халал үндэстний болон барууны орны өргөн сонголт бүхий хоолыг санал болгохын зэрэгцээ ахлах тогоочийн зочдод зориулсан тусгай цэсээр үйлчлэх боломжтой. Эмнэлэг дотор байрлах ресторанууд хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг.
- Эмнэлэг дэхь ресторанууд – Та Бумрунград эмнэлэгээр үйлчлүүлэхдээ доорх ресторан, кофений газруудаар үйлчлүүлэх боломжтой. Starbucks кофе, МакДональд, Au Bon Pain, Япон хоолны ресторан, эмнэлгийн төв байранд байрлах Тайланд цайны газар, амбулаторийн байранд байрлах Нью Орлеанс, Ливан, Тайланд, Вьетнам, Итали, Япон гэсэн 6 үндэстний хоолоор үйлчилдэг The Mezz ресторан гэх мэт.
БУСАД УЛСУУД ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
Бумрунград Олон Улсын эмнэлгийг эрүүл мэндийн жуулчлалын салбарт дэлхийд тэргүүлэгч болгож чадсан амжилтын нууц нь өндөр чанар, боломжийн үнэ, дэлхийн түвшний үйлчилгээ юм. Бид та бүхэнд үйлчлэхэд бэлэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу.
Факс: +66 2011 5166